Баянхонгорын цэцэрлэгүүд сайн туршлагаа хуваалцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 09:49:42

Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг Баянхонгор аймгийн 4, 9 дүгээр цэцэрлэгт амжилттай туршин хэрэгжүүлжээ.

Тус ажлын хүрээнд Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэг өөрийн онцлогт үзэл баримтлал, бусдаас ялгагдах онцлог, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдэд гарсан ахиц өөрчлөлтийн талаар эцэг эхчүүдэд мэдээлэл хийж, байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилжээ.

Арга хэмжээнд 150 гаруй эцэг эх оролцож 1-р улиралд ардын уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулан хүүхэд ямар чадвар эзэмшиж байгаатай танилцсан байна. Мөн үеэр цэцэрлэгийн тогооч нар хоолны үзэсгэлэнг  5 өдрийн цэсээр бэлтгэн үзүүлсэн бөгөөд, хүүхдүүд өдөр тутам  цэцэрлэг дээр ямар хоол иддэг, хэчнээн илчлэгийг цэцэрлэг дээр авдаг тухайд мэдэж авчээ.

Монгол наадгайн өргөөг тус цэцэрлэгийн багш ажилчид өөрсдийн боломжид тулгуурлан бүтээж, олон сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомын аргачлал боловсруулан хэрэглэгдэхүүнийг  хүүхэд нэг бүрт хүртээмжтэй  хийж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг байна. Мөн тус цэцэрлэгийн багш Д.Загдсүм 1дүгээр улиралд 45 хүүхдийг хөгжим тоглох чадварт сургаж, хүүхдүүд чулуун царгил, довшуур, үлээдэг даралтат хөгжим зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсгээр  чадварлаг тоглож сургасан байна.

Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, эцэг эхчүүд, багш ажилчдын хамтын ажиллагаа маш чухал байдгийг Цэцэрлэгийн эрхлэгч онцолж байсан. Тус цэцэрлэгт хамрагдаж байгаа  хүүхдийн хөгжилд гарч байгаа ахиц  өөрчлөлт, түүнд нөлөөлж дэмжлэг болж байгаа багш болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны үр дүнг дараагийн удаад дахин нээлттэйгээр танилцуулахаар болжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ