Уул уурхайгүй сумдад хөрөнгийн тодорхой хувь тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-21 23:02:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уул уурхайгүй сумдад "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас хөрөнгө оруулалтуудын тодорхой хувь тогтоолоо.
Өмнөговь аймаг, "Оюутолгой" ХХК хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан билээ. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд "Оюутолгой" ХХК-ийн санхүүжилтээр "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулж, жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Уул уурхайгаас орж ирсэн санхүүжилт, түүний үр дүнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр талын харилцааны хороо, ажлын хэсгүүд харилцан ярилцаж нөлөөллийн сумд, түншлэгч сумд болон уул уурхайгүй сумдад тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ. Тодруулбал Ханбогд суманд 70,000 ам.доллар, түншлэгч Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдад тус бүр 50,000 доллар, уул уурхайгүй сум буюу аялал жуулчлалын бүс нутгийн Булган, Баяндалай, Сэврэй, Цогт-Овоо, Номгон сумдад тус бүр 30,000 ам.долларын санхүүжилт хийхээр болж өнөөдөр Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамбатай гэрээ байгууллаа.
Энэ жилийн бүтээн байгуулалтын жил болгон зарласан тул дээрх хөрөнгө оруулалтуудыг бүтээн байгуулалтад зарцуулах юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ