Мотоциклийн хулгайгаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-23 18:26:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас урин дулаан цаг ирж иргэдийн мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул иргэдийг ил задгай мотоциклио орхихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүллээ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 63 мотоциклийн хулгай Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Иргэд олон нийтийн газраар явахдаа мотоциклио эзэнгүй орхидог, түгжээ байдаггүй зэрэг нь амар хялбар аргаар унаатай болох мотоцикль хулгайлах гэсэн иргэдийн өгөөш болдог гэнэ. Цаашид иргэд мотоциклио унадаг дугуй шиг түгждэг болох, олон нийтийн газарт  хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн газраас ард иргэдэд анхааруулж байлаа.
 Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ