Боршоогийн боомтыг олон улсын болгох зэрэг хэд хэдэн санал орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын Баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Ховд аймагт болсон байна. Энэхүү хуралд Увс аймгаас ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй 9 хүн оролцож байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлсэн үгэндээ Ховд-Увс аймгийг хатуу хучилттай авто замаар холбох, Боршоогийн боомтыг олон улсын боомт болгох, "Дэглий цагаан" нисэх буудлыг олон улсын статустай болгох, жил бүр зохион байгуулагддаг "Ойрад түмэн" язгуур урлагийн их наадам, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг улам өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийгдэх ажлыг баруун бүсийн хэмжээнд хамтран зохион байгуулах гэсэн асуудлуудыг хөндөж тавьсан байна. Мөн харьцангуй эрүүл малтайд тооцогддог баруун бүс нутагт малын өвчлөл болон халдварт өвчний хяналтыг сайжруулах, гадаад зах зээл рүү мал, мах гаргах тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг Баруун бүсийн зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ.
Энэхүү хуралд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн төлөөллүүд мөн оролцож саналаа тусгасан байна. Хуралдаанаас гарсан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх юм байна.

Б.Батхүү