Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 461 дүгээр ангид саатуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-11 14:42:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг энэ сарын 10-нд баривчилсан талаар өнөөдөр АТГ-аас албан ёсоор мэдээлэв.
Дээрх нэр бүхий хүмүүсийг Оюутолгой төслийн хүрээнд 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Тэднийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ