Хөвсгөл аймагт 4.2 магнитудын газар хөдлөлт болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-17 15:28:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Минж булаг” гэдэг газар өчигдөр 18:18 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
 
Газар хөдөлсөн тухай мэдээллийг тус өдрийн 18:34 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын Ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн аж. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нараас нөхцөл байдлыг тодруулахад тухайн тайгын бүс нутагт айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, мөн хохирол учраагүй хэмээн мэдээлсэн байна.

“Минж булаг” гэдэг газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т оршдог юм.
Холбоотой мэдээ