Волейболын аварга шалгаруулах тэмцээнд 360 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохиогддог Говь-Алтай аймгийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Алтай хотноо амжилттай зохиогдон 360 гаруй тамирчин оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд аймгийн төв болон 18 сумаас эрэгтэй 22, эмэгтэй 20 баг оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс АШУҮИС-ийн харъяа ГАА дахь салбар сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тэргүүн байрт шалгаран алтан медаль, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулжээ.
Тус тэмцээний үеэр аймгийн волейболын холбооны шинэ удирдлага аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, дэд тэргүүн "Мөрөн-Алтай" ХХК-ийн захирал волейболын спортын мастер Ш.Болдбаатар, нарийн бичгийн дарга аймгийн Бийеийн тамир, спортын газрын волейболын дасгалжуулагч ОУХМастер Ж.Уранчимэг нар тэргүүлэгчдийн хамт тамгаа гардан авлаа.
Э.Нарангэрэл