ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
172@montsame.mn
2018-05-28 12:53:11
БЭЭЖИН. /ТАСС/. “Орос, Киргизстан, Казахстан, Ираны төрийн тэргүүн нар Хятадад айлчилж, тус улсын Циндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж Хятадын гадаад хэргийн сайд Ван И даваа гарагт тусгай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
 
БНХАУ-ын ГХЯ-ны цахим хуудаст тус яамны албан ёсны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, айлчлалууд зургадугаар сарын 6-10-нд болох аж.
 
“БНХАУ-ын дарга Си Жинпинь болон ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл болон хамтын ажиллагааны тухай 10 орчим баримт бичигт гарын үсэг зурна” гэж Ван И нэмж мэдээлсэн байна. Түүний хэлснээр, гарын үсэг зурахаар төлөвлөсөн баримт бичгүүдийн дотор урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа болон ойрын арван жилийн хамтын ажиллагааны тухай гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх хөтөлбөр хийгээд аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах хөтөлбөр багтаж байгаа ажээ.
 
Лу Батбаяр  

Холбоотой мэдээ