АНУ-ын ерөнхийлөгч уулзалт болох газар руу хөдөлжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-06-12 08:26:28
СИНГАПУР. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт буусан "Шангри-ла" зочид буудлаасаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзахаар хөдөллөө гэж РИА Новости агентлаг мэдээлэв. 
 
Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болох юм.
 
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ болон БНАСАУ энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалтай байгаа билээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ