Хоёр настай хүүхдээр хурдны морь унуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-17 12:17:38
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баянтүмэн суманд хоёр настай хүүхдээр хурдны морь унуулжээ.
Өнгөрсөн сарын 18-ны өдөр тус сумын алдарт уяач зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ даага уралдуулсан байна. Даага зурхайгаас эргэх үед тус сумын малчин залуу хоёр нас хоёр сартай хүүгээ дааганд мордуулан хөдөлгөжээ. Хүүгийн ээж хорьсон ч дийлээгүй, хүүг бүдүүн гуя, бэлхүүс, хөлөөр нь эмээлтэй нь бэхэлж уясан гэх. Азаар эмээл нь холбироогүй барианд орж ирсэн байна.
Дээрх мэдээллийн мөрөөр тус аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж, хүүгийн эцэгт Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ ногдуулав.
Угтаа ямар нэгэн уралдаалга зохион байгуулах бол юун түрүүнд сумандаа мэдэгдэх ёстой. Мөн Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхдэд хамгаалалтын хувцас өмсгөн хурдны морь унуулна гэж заасан байдаг. Энэ дагуу уралдаалга зохион байгуулсан уяачид ч хариуцлага тооцсон байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ