Монгол, Вьетнамын Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрууд хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вьетнамын ГХЯ-ны ДБҮЭГ /Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар/-ын дарга Нгуен Чак Ба-гийн урилгаар Монгол Улсын ГХЯ-ны ДБҮЭГ-ын захирал Ё.Нямжав тэргүүтэй төлөөлөгчид Вьетнамд айлчлав.
Айлчлалаар, талууд харилцан туршлага, мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагаагаа үр дүнтэй, бодитой хөгжүүлэхээр санал нэгдэв. Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид Вьетнамын ГХЯ-ны ДБҮЭГ-ын болон Хошимин хот дахь Дипломат корпусын үйлчилгээ эрхлэх газар /FOSCO/-ын үйл ажиллагаатай танилцаж, Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ву Хоанг Нам-д бараалхав.