Монголбанк 88.7 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
gantuya@montsame.mn
2018-06-23 11:54:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдааг өчигдөр зохион байгуулжээ.

Уг дуудлага худалдаагаар 2451.00 төгрөгийн ханштайгаар 88.7 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн байна. Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар 2454.05 төгрөг байгаа бол банк хоорондын цахим  талбарын валютын арилжааны ханшаар ам.долларыг 2455 төгрөгөөр авч, 2565 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Харин юанийг 375.10 төгрөгөөр авч, 381.10 төгрөгөөр зарж байна. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ