Шударга, харилцан ашигтай гаалийн татвар тогтоох тухай хуулийн төсөл боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-07-02 10:55:29
ВАШИНГТОН. /ТАСС/. Дэлхийн худалдааны байгууллагын суурь дүрэм журмыг биелүүлэхээс татгалзах боломжийг АНУ-д олгох хуулийн төслийг Америкийн төрийн тэргүүн Дональд Трамын хүсэлтээр ойрын үед тус улсын Конгресст оруулж магадгүй тухай уг баримт бичгийн төслийг олж авсан өргөн агуулгатай Axios цахим хуудас ням гарагт мэдээлжээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ санаачлага нь парламентаас зөвшөөрөл авалгүйгээр, олон улсын дүрэм журмыг үл ойшоон гаалийн татварыг нэмэгдүүлэх боломжийг АНУ-ын төрийн тэргүүнд олгох юм байна.
 
“Шударга, харилцан ашигтай гаалийн татвар тогтоох тухай АНУ-ын хууль” хэмээх энэхүү “ухаангүй” хуулийг ДХБ-аас гарсантай адилтгаж болох юм гэж дээрх цахим хуудас Конгресс дахь эх сурвалжаа иш татан мэдээлэв.
 
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Трампт танилцуулсан уг санаачлагыг Худалдааны яам болон Цагаан ордны төлөөлөгчид боловсруулсан байна. АНУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Худалдааны асуудлаархи үндэсний зөвлөлийн дарга Питер Наваррогийн үзэж байгаагаар уг хуулийн төсөл Конгресст олонхийн дэмжлэг авах ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ