Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2018-07-04 10:23:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбит-Толгойтын уулзвараас Орбит Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажлыг эхлүүлж байна.

Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:13 “Тахилт–Саппоро–3-р эмнэлэг”, Ч:47“Орбит–Ард кинотеатр” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна.

Өнөөдөр буюу энэ сарын 3-ны өдрийн 23:00 цагаас энэ сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд энэхүү зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэсэн. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ