Австрали Сирийн 12 мянган дүрвэгчийг хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-09 13:26:10

СИДНЕЙ. /TASS/. Сирийн 12 мянган дүрвэгчийг улсдаа нэмж хүлээж авахыг, мөн Сирийн цагаачлалын хямралыг зохицуулахад 40 сая доллар гаргахыг Австралийн Засгийн газар зөвшөөрсөн байна. Энэ тухай телевизийн “ABC” суваг мэдээлжээ.

Одоогийн байдлаар Австрали улс хүмүүнлэгийн квотын хүрээнд жил бүр янз бүрийн орны 13750 дүрвэгчийг хүлээн авч байгаа аж. Тус улсын Засгийн газар энэ квотыг 2018 онд 5000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Виктори, Өмнө Австрали, Баруун Австрали гэсэн Австралийн гурван мужийн эрх баригчид дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн гэдгээ хэдийн мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд