Баярын өдрүүдэд зургаан хүн амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт буюу үргэлжилсэн их амралтын өдрүүдээр Увс аймгийн зургаан хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
“Баярын өдрүүдэд 6 хүн амь насаа алдсаны хоёр нь авто машины осол байсан. Өндөрхайгай сум болон Наранбулаг сумын нутагт автомашины ослын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай явдал болсон. Иймд иргэд цаашид хөдөө орон нутгийг зорих, аялж зугаалахдаа авто машины зорчих хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах, мөн дээр нь хоол хүнсийг зөв тохируулан зүй зохистой хэрэглэх шаардлагатай байна” хэмээн аймгийн НЭ-ийн Чанарын албаны дарга Ж.Оюунгэрэл хэллээ.
Тэрчлэн насанд хүрэгчид болон бага насны хүүхдүүдийн дунд суулгалт, наршилт цөөнгүй бүртгэгджээ. Ингэхдээ гол төлөв суурин амьдралтай иргэд бус, баяр наадам тэмдэглэхээр гаднаас зорьж ирсэн иргэд эмнэлэгт хандах, түргэн тусламжийн дуудлага өгөх нь их байсан аж.

Б.Батхүү