Боксчин Б.Чинзориг Азийн наадмын алтан медалийн төлөө маргааш тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-31 20:16:19

Жакарта /МОНЦАМЭ/.  Азийн наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тулаанд дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Тайландын тамирчин, 2015 оны ДАШТ-ий хүрэл, Азийн хошой аварга /2009, 2015/, Азийн наадмын 2014 оны аварга, 2010 оны хүрэл медальт Масук Вуттичайтай тоглож 3:2-оор яллаа.

Индонезийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээн болж байгаа бөгөөд маргааш аваргын төлөөх тулаанууд болно.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ