ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт 1989 онд живсэн Зил-130 машиныг татан гаргалаа
Мөрөн, 2024 оны наймдугаар
сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч
У. Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын
ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн
тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын
Агьтын хил гэдэг газрын орчимд үргэлжилж байна.
321 days