Шатрын шилдгүүд Завханд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-05 10:58:45

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болсон шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт энэ сарын 16-24-нд Завхан аймагт болно.

Хагас шигшээ тоглолт нэгдүгээр сарын 22-28-нд МУБИС-ийн байранд болсон. Тус тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдсөнөөс ангилал бүрийн эхний 10-т орсон шатарчид шигшээд өрсөлдөх бөгөөд 2015 оны улсын аварга болон чансаагаараа тэргүүлэгч шатарчид нэмэгдэн нийт 12 шатарчин шигшээ тэмцээнд оюунаа уралдуулна.

Энэ жилийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтод залуу тамирчид бэлтгэл сайтайгаа харуулж, шигшээд өрсөлдөх эрхийг авсан бөгөөд эрэгтэйд 12 настай Э.Баасансүрэн, 17 настай Э.Болдоо, 19 настай Э.Энхнар, С.Билгүүн, эмэгтэйд 11 настай Б.Мөнгөнзул, 13 настай Т.Мөнхзул, Б.Аминаа нар шилдэг 10-т багтжээ. Хагас шигшээ тололтоос шалгарсан шилдэг 10 шатарчдыг танилцуулж байна. Эрэгтэй: С.Билгүүн (ФИДЕ мастер, “Сүлд” спорт хороо) -8,0
Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг) – 8,0
Э.Болдоо (ФИДЕ дэд мастер, БЗД, Хан-Алтай) -8,0
Б.Хатанбаатар (Их мастер, БГД)
Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд) -8,0
Б.Галмандах (спортын мастер, Монгени) -8,0
С.Ган-Од (ФИДЕ мастер, Завхан, Зууны шатар)
Э.Энхнар (ФИДЕ мастер, Сүхбаатар аймаг)
М.Гүнбаяр (ФИДЕ мастер, Чингэлтэй-ЦН)
Э.Баасансүрэн (ФИДЕ мастер, Чигэлтэй -ЦН)
Эмэгтэй:  У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)
Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс)
Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)
Т.Мөнхзул (спортын мастер, БЗД, Монгени)
Б.Мөнгөнзул (ФИДЕ мастер, Орхон)
Б.Аминаа (Дорнод)
Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо)
Б.Отгонсувд (спортын дэд мастер, Говь-Алтай)
Ц.Сайханчимэг (спортын мастер, Ихэр бэрс-Төв)
Б.Ану (ФИДЕ мастер, Өмнөговь, МУИС) тус тус шалгарлаа.

Д.Өлзий

 

Related news