Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулах бэлтгэлийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 17:03:31

Энэ онд Үндэсний Статистикийн хорооноос анх удаа "Хүн ам, орон сууцны завсрын тооллого"-ыг бүртгэлд суурилсан зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс тооллогын бэлтгэлийг хангах чиглэлээр 2 өдрийн нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтанд сум, багийн Засаг дарга нар, төсөв, төрийн сангийн мэргэжилтнүүд, хүн ам зүйн түшмэд оролцсон байна.  "Хүн ам, орон сууцны завсрын тооллого" нь хүн амын тоо, бүтэц, бүрэлдэхүүн, байршлыг бүрэн зөв тодорхойлох, гадаадад зорчиж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах, тус улсад урт болон богино хугацаагаар оршин суухаар ирж буй гадаадын иргэдийн бүртгэл, хүн ам, өрхийн болон бусад төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн хоорондын уялдааг сайжруулах, чанарыг дээшлүүлж, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх улмаар эрх зүйн орчинг боловсронгуй болгох хийгээд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогыг явуулах суурь нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.

Г.Сүхээ

Related news
Comments