Үйлчилгээний зарим байгууллагын цагийн хуваарийг өөрчиллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг өөрчиллөө.
Тодруулбал, ресторан, баар, биллярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-00.00 болгож өөрчилсөн байна.