Ханын материалд “Ногоон орон сууц” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-10-01 07:52:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ханын материал дахь дөрвөн га газарт “Улаанбаатар хотын  ногоон орон сууц төсөл” хэрэгжүүлнэ.


Энд төвлөрсөн хангамж үйлчилгээнд хамрагдсан, эрчим хүчний хувьд үр ашигтай зарцуулалт бүхий орон сууц барих талаар НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал, 31-72 ам метр бүхий 1-3 өрөө 712 айлын, есөн давхар орон сууц, 292 дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний талбай бүхий есөн барилга барина.


Төслийн нийт санхүүжилт 30.2 сая ам.доллар, үүнээс 20 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж. Удахгүй орон сууцны барилга байгууламж, дэд бүтцийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, төслийг 2025 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Related news