ДОРНОГОВЬ: Нэгдсэн эмнэлэг сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-25 13:43:05

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчтэй болжээ.


Эмч Б.Баярмаа анагаах ухааны магистр бөгөөд 2021-2023 оны хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцийн эмчээр суралцаад ирсэн байна. Тэрбээр сумын иргэдэд нойргүйдэл, архаг ядаргаа, айдас, сэтгэл түгшилт, дэлгэцийн донтолт, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудлууд, жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт, төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал зэрэгт үзлэг зөвлөгөө хийж үйлчлэх юм.


Дээрх асуудлаар үйлчилгээ авах иргэд өөрийн биеэр очиж цаг авах, мөн ажлын өдрүүдэд 10.00 цагаас хойш цаг товлохын зэрэгцээ 70527775 дугаарт залган сэтгэцийн эмчийн цаг авч, үйчлүүлэх боломжтой аж.


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй иргэн аж төрдөг бөгөөд хилийн томоохон боомттой учир хилээр дамжин өнгөрөх хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй төдийгүй үүнийг дагасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ их байдаг аж.  

Related news