Улс орнуудын удирдагчид Д.Трампад баяр хүргэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-21 12:08:04

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 21 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснийг тохиолдуулан улс орнуудын удирдагчид түүнд баяр хүргэлээ. Тэдний дотор Украины Ерөнхийлөгч Владимир ЗеленскийИзраилын Ерөнхий сайд Биньямин НетаньяхуНАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар байна.


Ерөнхийлөгч Трамп үргэлж шийдэмгий байдаг бөгөөд түүний зарласан энх тайвныг сахиулах бодлого нь Америкийн манлайллыг бэхжүүлэх, мөн нэн тэргүүний зорилт болох урт хугацааны, шударга энх тайванд хүрэх боломжийг олгож байна” гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ.  


Ирэх хоёрдугаар сарын сүүлчээр Орос-Украины дайн гурав дахь жилийн нүүр үзэх юм. Д.Трамп өмнө нь Орос-Украины дайныг үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө эсвэл тангараг өргөхөөсөө өмнө дуусгана гэж амлаж байв. Харин саяхан Д.Трампын зөвлөхүүд мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хэдэн сар, түүнээс ч илүү хугацаа шаардлагатай гэж мэдэгджээ. Д.Трамп мөн Киевт цэргийн дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан юм.


Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху мөн Ерөнхийлөгч Трампад баяр хүргэжээ. “Түүнтэй дахин хамтран ажиллах нь АНУ-Израилын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт би итгэж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Израил ба ХАМАС-ын хооронд гал зогсоох хэлэлцээр Д.Трампыг Ерөнхийлөгч болохоос нэг хоногийн өмнө буюу ням гарагт үйлчилж эхэлсэн юм.


Барьцаанд байгаа хүмүүсийг суллах, ХАМАС-ын цэргийн чадавхыг устгах, Газа дахь улс төрийн ноёрхлыг нь зогсоох, Газын зурвас Израилд дахин аюул учруулахгүй байх тал дээр тантай хамтран ажиллахыг би тэсэн ядан хүлээж байна гэж Б.Нетаньяху нэмж хэлсэн байна.


Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, мөн Герман, Итали, Их Британи зэрэг АНУ-ын холбоотон орнуудаас баяр хүргэжээ. Германы Канцлер Олаф Шольц баяр хүргэсэн илгээлтдээ "АНУ бол бидний хамгийн ойрын холбоотон бөгөөд манай бодлогын зорилго бол Атлантын далайг дамнасан харилцааг хадгалах явдал юм" хэмээн мэдэгдсэн байна.


Харин Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер АНУ, Их Британийн өнө удаан хугацаанд өрнөж буй харилцааг онцлон тэмдэглэлээ. “Манай хоёр улс олон зууны турш харилцаа, хамтын ажиллагаа, тогтвортой түншлэлийн харилцааг өрнүүлж ирсэн" гэж тэрбээр хэлжээ.


Мөн Вашингтон дахь Капитолын ордны Дугуй танхимд болсон тангараг өргөх ёслолд оролцсон Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони хэлэхдээ, манай хоёр улсын найрамдал, биднийг нэгтгэж буй үнэт зүйлс нь Итали, АНУ-ын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн байна.


Гэхдээ бүх мессеж баяр хүргэсэн утга агуулгатай байсангүй. Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулино Д.Трампын тангараг өргөснийхөө дараа хийсэн мэдэгдлийн зарим үг хэллэгийг эсэргүүцсэн байна. Д.Трамп Панамын суваг дахь АНУ-ын хяналтыг сэргээх хүсэлтэй байгаагаа дахин нотолсон юм. АНУ 1999 онд стратегийн чухал сувгийг хянах Панамд бүрмөсөн шилжүүлсэн билээ. Х.Мулино мэдэгдэхдээ, Бүгд найрамдах Панам Улс болон ард түмний нэрийн өмнөөс миний бие Ерөнхийлөгч Дональд Трампын Панам улс болон Панамын сувгийн талаар хэлсэн үгийг няцаах ёстой гэсэн байна.

 



Related news