УИХ-ын намрын чуулган 81 өдөр хуралдаж, хаалтаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийв.
Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан байна.
Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын хорооны хуралдаан 146 удаа, дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ.