ДОРНОД: Монгол бичгийн 80 бүтээлийг цахим номын санд байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-01-30 14:39:12

Чойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв номын сан монгол бичгээр туурвисан 80 гаруй бүтээлийг цахим номын сандаа байршуулаад байна. Энэ оноос төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичигт шилжүүлсэнтэй холбоотойгоор дээрх ажлыг ноднин жилээс хийж эхэлжээ.


Тус номын сан 2022 оноос www.dnom.mn сайтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, цахим номын сан байгуулж, 1300 гаруй зохиолыг байршуулаад байна. Түүнчлэн цэцэрлэгийн насныханд зориулж зурагт цахим ном, ЕБС-ийн ахлах, дун ангийнханд зориулж заавал унших номын жагсаалт гарган үйлчилж байгаа юм.


Дорнод аймгийн Төв номын сангаар жилд 40 мянга гаруй уншигч үйлчлүүлдэг. Сүүлийн жилүүдэд номыг цахим хэлбэрээр унших сонирхол нэмэгдэж байна. 

Related news