Д.Цэрэндорж: Хавар мал төллөхөд салхи шуургыг сайн ажиглаж байх хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн малчин Д.Цэрэндоржид “Улсын аварга малчин” цол тэмдгийг УИХ-ын гишүүн С.Лүндэг, түүний ажлын албаныхан малчны хотонд нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Д.Цэрэндорж нь 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд таван хошуу малыг таван зүйлээр нь өсгөн үржүүлж малын тоо, толгой нь 2000 гаруй болсон байна.
Шагнал авах үеэр нь түүнтэй цөөн хором ярилцлаа.
Удам дамжсан
малчин гэж сонссон. Энэ талаар хуваалцвал?
-Тийм ээ. Ээжийн ах 1971 онд Улсын аварга малчин болж байсан бол ээж минь 1991 онд Улсын аварга малчин болж байсан. Өнөөдөр өөрөө энэхүү шагналыг гардан авч байгаадаа хязгааргүй их баяртай байна.
-Үүлдэр угсаагаа
яаж сайжруулдаг вэ?
-Дорнод аймгийн Барга үүлдрийн хуцнуудыг хотондоо тавьж, үүлдэр угсаагаа тогтмол сайжруулдаг.
-Малчин удмаа
үргэлжлүүлж, өвлүүлэхэд хэрхэн анхаарч байна. Хэдэн айлыг малжуулсан бэ?
-Бага хүүдээ өвлүүлэхээр сургаж байна. Манай гэр бүл 6 өрхөд 500 гаруй мал таслан өгч, малжуулсан.
-Залуу малчдад улирал солигдох үед юунд анхаарах нь зүйтэй талаар хэлж өгнө үү?
-Өвлийн улиралд бэлтгэлтэй орж чадаагүйгээс малын хорогдол их гарах эрсдэлтэй. Иймд малчин хүн бүр идэш тэжээл, өвс хадлангаа хангалттай сайн нөөцлөх, дулаан саравчийг маш сайн бэлтгэх хэрэгтэй.
Хавар мал
төллөхөд салхи шуургыг сайн ажиглаж байх хэрэгтэй. Цаг агаарын мэдээг тогтмол
сайн сонсож, байгаль дэлхийгээ ажиглаж байвал малаа бэлчээрт гаргах эсэхээ
шийдээд эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно.