ӨНӨӨДӨР: “Эрдэнийн чагнуур”-ын эздийг тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм
10:00 цагт: Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт Төрийн ордонд болно. Утас: 80100107, 88059506
11:00 цагт: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пареира Да Силва “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд оролцож, “Франц, Монгол хоёр Улсын хоорондын харилцааны нэгэн жаран, үр дүн ба хэтийн төлөв” илтгэл тавина.
12:00 цагт: “Эх орон-Аугаа ялалт” номын нээлт Офицеруудын ордонд болно. Утас: 99749024
13:00 цагт: Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах ёслол МҮЭСТО-д болно. Утас: 99038042
14:00 цагт: “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” хэлэлцүүлгийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцэнэ.
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал
үргэлжилнэ.
Орон нутагт:
-Завхан аймгийн бүжгийн спортын аймгийн
аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.
-Орхон аймагт “Хойд бүс-Эрдэнэт 2025”
эдийн засгийн форумыг зохион байгуулна.
-Дундговь аймгийн Сагсан бөмбөгийн
холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтран "Спортын сэтгэл зүй" сургалт
зохион байгуулна.
-Хаврын бүсийн хурдан морины
уралдаан Ховд аймгийн Мянгад, Мөнххайрхан суманд болно.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол
Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар
сарын 22-ныг хүртэл гарч байна.