Тавдугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-06 14:12:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сар бүрийн эхний долоо хоногт багтаан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарийг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл тавдугаар сарын хуваарийг өнөөдөр зарлалаа. 


Тавдугаар сарын олгох тэтгэмж, хөнгөлтийг 15, 20, 26-нд олгохоор төлөвлөсөн байна. Хуваарийг хүргэе.


Нийгмийн халамжийн тэтгэвэр тавдугаар сарын 15, 26-нд

Асаргааны тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт тавдугаар сарын 15, 26-нд

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж тавдугаар сарын 15, 26-нд

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ тавдугаар сарын 26-нд


Хүүхдийн мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 20-нд

Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж тавдугаар сарын 20-нд

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 26-нд

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө тавдугаар сарын 15-нд

Насны хишиг тавдугаар сарын 26-нд

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тавдугаар сарын 26-нд тус тус олгоно.

Related news