Арваас дээш жил ашигласан авто машинд хотын дугаар олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-06 15:37:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Авто машины импорт жилээс жилд өсөн нэмэгдэх нь түгжрэлд нөлөөлж байгаа төдийгүй агаар, орчны бохирдолд нөлөөлж байгаа учраас холбогдох албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон.


Тодруулбал, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй шийдвэр ирэх сарын 1-нээс албажиж эхэлнэ. Үүнээс гадна импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл нь ашиглаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлагыг тавина.


Нийслэлд өнөөдөр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 74.19 хувь буюу 594 мянган машин 10-аас дээш жил ашигласан байгаа аж. Түүнчлэн 72.84 хувь буюу 584 мянга нь суудлын автомашин байна. Тэгвэл нийт тээврийн хэрэгслийн 69.72 нь баруун талдаа жолооны хүрдтэй.

Related news