ОРХОН: Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-24 15:43:49

Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 24/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус 9 дүгээр хуралдаан болж байна. 


Хуралдаанаар Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, “Нийтлэг үйлчилгээний алба” Улсын төсөв үйлдвэрийн газар /УТҮГ/-ын дүрэм, орон тоо, цалин хөлсний нийтлэг жишгийг шинэчлэн батлах тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 26-нд баталсан 50 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын  хэрэгжилтийн явцын тухай болон тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.


Хуралдаанд аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг танилцуулж байна.



Related news