Эрдэнэцагаан сум гал унтраах ангитай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:42:23

Засгийн газрын шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гал унтраах анги байгуулахаар болжээ.  

Тус сумын төвд 6500 гаруй суурин хүн ам оршин суудаг бөгөөд сумын нутаг дэвсгэр нь байгалийн хүнд нөхцөлтэй, зөвхөн энэ онд гэхэд л  14 удаа хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 65,2 мянган га бэлчээр шатаж, нийтдээ 110,3 сая төгрөгийн хохирол учруулжээ.

Гал унтраах анги нь тус аймгийн урд талын сумдын галын аюулгүй байдлыг хангах үүргийг давхар гүйцэтгэхээс гадна Дорнод аймгийн Матад сумын нефтийн орд, нүүрсний уурхай зэрэг томоохон газруудыг  ч хариуцаж ажиллах юм байна.

Г.Сүхээ

 

Related news