Хөвсгөлд иргэдийн дундаж наслалт 60 орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:23:27

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 3431 хүүхэд шинээр мэндэлсэн бол он гарсаар 2175 хүүхэд шинээр мэндлээд байна.

Тус аймгийн хувьд дундаж наслалт 60 орчим байдаг бөгөөд ихэнх иргэд цусны даралт өвчнөөс шалгаалан нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн оны байдлаар 865 хүн нас барсан нь бүртгэгдсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар 564 хүн нас барсан байгаа нь хүн ам ихтэй аймгийн хувьд дундаж үзүүлэлт гэж үзэж байгаа гэдгийг Иргэний бүртгэлийн ахлах бүртгэгч Ц.Тогтох хэлж байв. Сүүлийн жилүүдэд эх нялхсын эндэгдэл бусад аймгаас дээгүүр байсан бол  энэ онд буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Related news