ДАРХАН-УУЛ: Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 76 дуудлага мэдээлэл иржээ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 76 дуудлага, мэдээлэл иржээ. Уг дуудлага
мэдээллийг хүчирхийллийн хэлбэрээр ангилбал хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн
тухай 39, сэтгэл санааны хүчирхийллийн 23, бие махбодын хүчирхийллийн 12,
бэлгийн хүчирхийллийн хоёр мэдээлэл бүртгэгджээ.
76日