БУЛГАН: Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлэв
Булган, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсэг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр буюу аялал жуулчлалын гол газруудаар өнөөдөр ахиухан хэмжээний бороо /12 цагт 15-49мм/ орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.
331日