Донбасс руу илгээх 47 дахь цувааг ОХУ бэлтгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Донбасс бүс нутаг руу илгээх хүмүүнлэгийн тусламжийн 47 дахь цувааг ОХУ-ын Онцгой байдлын яам бэлтгэж байна.
Луганск, Донецк мужийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжтай ачааны машинууд Москва мужийн Ногинск тойрог дахь Онцгой байдлын яамны аврах төвөөс Ростов муж руу өнөөдөр хөдөлнө гэж яамны хэвлэлийн алба мэдэгдэлдээ дурдав.
ОХУ-ын бусад мужаас ирэх тусламжийг Ростов мужид нэгтгэх ажээ.
Энэ удаагийн цуваагаар 1200 тонн бүхий хүмүүнлэгийн тусламжийг Донецк, Луганскт хүргэнэ. Цуваа зам гарахаас өмнө ачааны машинуудад техникийн үзлэг хийж, засвар үйлчилгээг хийнэ гэж яам мэдэгдсэн байна.
2014 оны наймдугаар сараас хойш ОХУ-ын Онцгой байдлын яам Донбасс бүс нутаг руу 55 мянган тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ.
Д.Нямтулга