Иран, ОХУ-ын чөлөөт худалдааны бүс Төв болон Өмнөд Азийг холбоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭНЗЕЛИ. /IRNA/. Ираны "Энзели" худалдааны чөлөөт бүсийн байгууллага болон ОХУ-ын "Лотус Астрахань" эдийн засгийн тусгай бүсийн гүйцэтгэх захирлууд уулзах үеэр худалдааны харилцааг өргөжүүлэх, тухайлбал, Умард тэнгисийн коридорыг идэвхжүүлэх тухай хэлэлцсэн байна.
Энзели хот бол Астрахань хотын эдийн засгийн найдвартай түнш бөгөөд энэ нь Төв Азиас Персийн булан болон Өмнөд Ази руу хүрэх коридорт ОХУ, Ираныг нэгтгэж чадах юм гэж Реза Масроурт Сергей Милошкин мэдэгдэв.
Далайн тээврийг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлээр хамтарсан хөрөнгө оруулалт хийж, худалдааны коридор бий болгоход бид бэлэн байна гэж ОХУ-ын албаны хүн мэдэгджээ.
Машин механизм, загасны аж ахуйн тоног төхөөрөмжийн салбар зэрэг хоёр улсын худалдааны харилцааг өргөжүүлэх асар их боломж ОХУ, Иранд байна гэж Масроурт мэдэгдэв.
Азербайжан, Казахстан, ОХУ, Туркменистан дахь Каспийн тэнгисийн сав газрын боомтуудтай "Энзели" худалдааны чөлөөт бүсийн байгууллага харилцаа тогтоосон тухай мөн тэрбээр дурдсан байна.
Д.Нямтулга