Хятадын үйлдвэрийн үнийн индекс буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. Хятадын бараа, үйлчилгээний бөөний үнийн өөрчлөлтийн харуулдаг үйлдвэрийн үнийн индекс /PPI/ нэгдүээр сард жилийн дундаж үзүүлэлтээс 5.3 хувиар буурчээ. Тус улсын Статистикийн газрын тайлан мэдээнд дурдсанаар, уг үзүүлэлт 47 сар дараалан буурсан байна.
Тайлан мэдээнээс үзвэл, хар төмөрлөгийн салбарт “PPI” индекс 19 хувиар, нефть боловсруулах салбарт 13.5 хувиар, өнгөт төмөрлөгийн салбарт 12.1 хувиар, химийн үйлдвэрлэлийн салбарт 6.3 хувиар тус тус буурсан бөгөөд эдгээр нь уг үзүүлэлт эрс буурсан салбарууд аж.
Хятадын инфляцын түвшний гол үзүүлэлт болох хэрэглээний үнийн индекс нэгдүгээр сард жилийн дундаж үзүүлэлтээс 1.8 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлтийн өсөлтийн хурдац өнгөрсөн оны 12 дугаар сарынхаас бага зэрэг хурдассан гэж тус улсын Статистикийн газрын тайлан мэдээнд дурджээ.
Д.Жаргал