Кристин Лагард ОУВС-гийн тэргүүнээр улиран сонгогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. Францын иргэн Кристин Лагард Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүнээр улиран сонгогджээ. Тус сангийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, түүний дараагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны долдугаар сарын 5-наас эхэлнэ.
Харин Лагард өөрөө АНУ-ын Вашингтон хот дахь ОУВС-гийн төв байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, англи, франц хэлээр сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэрбээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд өөрт нь итгэл хүлээлгэсэнд талархаж буйгаа илэрхийлээд тус байгууллагын бүх гишүүний ашиг тусын төлөө ажиллана гэдгээ хэлсэн байна.
Лагардад өрсөлдөгч байгаагүй учраас ОУВС-гийн тэргүүний сонгууль санал хураалтгүйгээр болжээ. ОХУ, АНУ болон зарим орон түүнийг дэмжинэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн байна.
Д.Жаргал