Георгий Маргвелашвили: Бид ОХУ-тай тэнцвэртэй яриа хэлцээ хийх хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТБИЛИСИ. /TASS/. Гүрж улс ОХУ-тай тайван яриа хэлцээ хийж, Оростой эрх тэгш харилцаа тогтоох үндэсний эрх ашгийг удирдлага болгох ёстой гэж Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили мэдэгджээ.
“Бид ОХУ-тай харилцахдаа сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Бид ОХУ-тай яриа хэлцээ хийхдээ Гүрж улсын онцлог, стратегийн ашиг сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Оростой яриа хэлцээгээ таслаад сайн юм болохгүй. Бид яриа хэлцээг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн Гүржийн Ерөнхийлөгч улсынхаа олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Гүрж, ОХУ-ын аль алиных нь ашиг сонирхолд нийцүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарын хүрээнд Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг энх тайвнаар сэргээнэ" гэж тэрбээр хэллээ.
Х.Сарнай