ЖДҮ-ийг дэмжих ажилд 300 гаурй сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-30 17:01:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Баруун-Урт сумын ЗДТГ-аас ЖДҮ-ийг дэмжих ажилд сум хөгжүүлэх сан /СХС/-гаас 300 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Одоогоор төслийн сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд ирэх сарын эхээр хэрэгжих төслүүдийг албан ёсоор танилцуулна гэлээ. 

Төсөл хүлээн авах ажиллагааг 04 дүгээр сарын 05-15-ны хооронд зарлажээ. Энэ хугацаанд иргэдээс 55 төрлийн, нийт 856,2 сая төгрөгийн өртөг бүхий төслийн материал ирсэн байна.

Ирсэн төслийн ихэнх нь блок болон вакум цонх, оёдлын үйлдвэрлэлийн төслүүд байгаа бол малын толгой шийр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох, хог дахин боловсруулах үйлдвэрлэлийн шинэлэг төслүүд ирсэн. СХС-гийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналтын зөвлөл ирсэн төслүүдтэй газар дээр нь очиж танилцаж, судалгаа хийсэн. Аль нь хэрэгжих боломжтой байна, үнэхээр үр дүнд хүрч чадах уу, үгүй юу гэдгийг судалсан. 05 дугаар сарын эхээр төсөл хэлэлцэх хурлыг хийж, суманд хэрэгжүүлэх төслийг албан ёсоор сонгон шалгаруулна гэх мэдээллийг Баруун-Урт сумын ЗДТГ-ын Санхүүгийн албанаас өглөө. 

関連ニュース