“Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт зургийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 17:02:37

Ховд аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрүүдийг угтаж  ЕБС-иудын сурагчдын дунд "Татвар төлөгч танд баярлалаа" сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

 Уг уралдаанд Үенч сумын сургуулийн 7 “в” ангийн сурагч С.Буянзаяа 1-р байр, Жаргалант сумын Цаст алтай цогцолбор сургуулийн 8”б” ангийн сурагч Ш.Ундралсүрэн 2-р байр, 7-р сургуулийн 10”б” ангийн сурагч Э.Отгонбаатар 3-р байр эзэлсэн байна.

А.Бямбасүрэн

 

関連ニュース