Хоёрдугаар сард бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 16:28:17

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Статистикийн хэлтсээс сар бүр гаргадаг аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулгыг танилцууллаа. 2021 оны 2 дугаар сард бараа, үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхаас 0.6 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар, 2020 оны 12 дугаар сарынхаас 2.3 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн 1 дүгээр сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа, үйлчилгээний үнэ тарифын 21 нь буюу 8.8 хувийнх нь өсч, 1.7 хувийнх нь үнэ буурч, 89.5 хувийнх нь үнэ тогтвортой байжээ.

Тухайлбал, өмнөх сарынхаас алим, өндөг, давс, сонгино, лууван, шар тос, ямаа болон үхрийн мах, байцай зэрэг барааны үнэ 0.3 – 26.7 хувиар нэмэгдсэн байна.

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 24 нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 89 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсөж, 52.5 хувийнх нь үнэ тогтвортой байна. 

関連ニュース