Ховд аймаг ногоон хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн мастeр төлөвлөгөөтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар Ховд аймаг ногоон хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн мастeр төлөвлөгөөтэй болно.
Тус аймгийн Ногоон хөгжлийн
хөтөлбөрийг 2017 онд баталсан. Энэ хөтөлбөр нь хоёр үe шаттай хэрэгжиж байгаа
бөгөөд ирэх 2026 он гэхэд Ховд аймаг “ногоон хөгжлийн загвар аймаг” болох
зорилт дэвшүүлж буй.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод тарих” үндэсний хөтөлбөрийг Ховд аймгийн ИТХ-аас дэмжиж, аймгийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулан батлах гэж байна. Ингэхдээ эрдэмтэн, судлаачид, байгаль орчны салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах ба тэдний саналыг төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж, хурлаар хэлэлцэнэ.
Мөн байгаль орчны урт хугацааны томоохон баримт бичиг болох Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар нэлээд ажил зохион байгуулж байна. Энэхүү ажилд Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, нийт иргэдийг идэвх санаачилга гарган оролцохыг уриаллаа.
2020 онд хийсэн
судалгаагаар Ховд аймагт жилд дунджаар 40-50 мянган мод тарьдаг. Улмаар цаг
агаарын төлөв, усалгаа, арчилгаанаас шалтгаалан 80-аас дээш хувь нь ургадаг аж.
Энэ жил тус аймгийн хэмжээнд 50 га газарт мод тарихаар төлөвлөсөн ба сүүлийн үeд албан байгууллагууд мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.