Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 21, 22-ны өдөр
ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Мөн энэ сарын 23-ны өдрөөс нийт
нутгаар бага зэрэг хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур,
орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Салхи энэ сарын 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд их нууруудын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.