Малчин өрхийн тоо өмнөх оноос 604-өөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-25 12:18:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 7936 малчин өрх аж төрж байсан. Тэгвэл энэ жил хийсэн судалгаагаар малчин өрхийн тоо 604-өөр нэмэгдэж, нийт 8540 болжээ.  

Ташрамд, 2021 оны мал тооллогын дүнгээр Ховд аймгийн мал сүрэг 3.6 сая толгойд хүрч, өмнөх оноос 9.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нийт мал сүргийн хамгийн их буюу 54.1 хувийг ямаа, хамгийн бага буюу 0.8 хувийг тэмээ эзэлж буй.   

関連ニュース