Канадтай залгаа хилийн ойролцоо буудан унагасан объект стандарт бус хэлбэртэй байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-02-13 10:06:18

ВАШИНГТОН. /Fox News/. Канад улстай залгаа хилийн ойролцоо Америкийн сөнөөгч онгоцоор буудаж унагасан объект нь стандарт бус хэлбэртэй байсан талаар "Fox News" телевизийн сурвалжлагч Лукас Томлинсон Конгрессын гишүүн Жэк Бергманыг эх сурвалжаа болгон мэдээлэв.


Эх сурвалжийн хэлснээр, АНУ-ын Агаарын цэргийн хүчний “F-16” сөнөөгч онгоц “Гурон” нуурын дээр үл мэдэгдэх “найман өнцөгт” объектыг "Сайдвиндер" пуужингаар харваж унагаасан байна. 


Энэ нь хоёрдугаар сарын 4-нд АНУ Өмнөд Каролинад Хятадын агаарын бөмбөлгийг устгаснаас хойш Америкийн цэргийнхний буудан унагаж буй дөрөв дэх агаарын объект юм. Хоёрдугаар сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби Америкийн цэргийнхэн Аляскийн агаарын орон зайд "үл мэдэгдэх объект"-ыг устгасан талаар мэдээлсэн юм. Хоёрдугаар сарын 11-ний орой мөн Америкийн сөнөөгч онгоцоор Канадын агаарын орон зайд үл мэдэгдэх объектыг харван унагажээ.


関連ニュース