Ж.Безос 2 тэрбум долларын хувьцаа заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-13 16:47:57

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнхаа хоёр тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хувьцааг заржээ. 


Тэрбээр хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд 12 сая ширхэг хувьцаа зарсан байна. 196 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын нэг болох тэрбээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд анх удаа хувьцаагаа худалдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Безос хувьцааныхаа 1 орчим хувийг зарсан байна. 


Ж.Безос хоёр жилийн өмнө Амазон компанийн тэргүүний албан тушаалаа орхисон хэдий ч захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байгаа юм. Мөн компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 9.4 хувийг нь эзэмшдэг.


Тэрбээр Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Спейс-Икс‎‎, Тесла компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск (201.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй), LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно (219.2 тэрбум ам.доллар) нарын дараа гуравдугаарт бичигддэг. 



関連ニュース