Парисын Олимпод усанд сэлэлтээр эгч, дүүс оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-25 09:37:02

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадам хөшгөө нээхэд нэг сарын хугацаа үлдлээ.


“Парис-2024” Олимпод манай улсаас усанд сэлэлтийн төрлөөр оролцох тамирчид тодорсон байна. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Б.Энхтамир Парисын усан бассейнд өрсөлдөх эрхээ авчээ. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад Олимпын хоёр эрх олгосон юм.


Энэхүү хоёр эрхээр Олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан бол өчигдөр зарлалаа. Ингэхдээ чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Эгч Б.Энххүслэн нь чансаагаараа жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү хамтдаа Олимпод оролцохоор болоод байна.


Дэлхийн олон орноос ах, дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь анхных юм. 

関連ニュース