ХОВД: Булган суманд 9 га талбайг нөхөн сэргээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-15 09:59:39

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхай нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр тодорхой цэгүүдэд техникийн нөхөн сэргээлт хийж байна. 
  

Тодруулбал, 2024 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгасны дагуу, аймаг, сумаас ирүүлсэн саналыг үндэслэн Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт орших Цөмөрдөг толгой гэх газрын  9 га  талбайг нөхөн сэргээв.   

Уг ажлыг тус компанийн байгаль орчны багийнхан 14 хоногийн хугацаанд стандартын дагуу гүйцэтгэсэн ба энэ сарын 14-нд холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.   


И
ргэд хууль бус аргаар ашигт малтмал олборлосны улмаас дээрх газар эвдрэлд орж, орхигдсон байжээ.   

 

関連ニュース